Төмөр замын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, зөвлөх үйлчилгээ....

ТӨМӨР ЗАМЫН ЗУРАГ ТӨСӨЛ

Төмөр замын зураг төсөл, ажлын зураг , гүйцэтгэлийн зураг төслийг AUTOCAD CIVIL 3D, Топоматик Robur - Железные дороги 4.4  зэрэг прагромм хангамж ашиглан чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг болно. 

Мөн төмөр замын техник эдийн засгийн урьдчилсан болон нарийвчлан үндэслэлийг гүйцэтгэж байна.


Хийгдсэн төслүүд

Баруун бүсийн төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийн судалгааны ажил

Баруун бүсийн төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийн судалгааны ажлыг  UDC GROUP -тай хамтран Зам тээврийн хөгжлийн яамны захиалгаар 2021-2022 онд хийж гүйцэтгэсэн.  Нийт 4000 гаруй км төмөр замын трасс, ус зүйн урьдчилсан судалгаа  хийж гүүр хоолойг тооцсон 


Богд хан төмөр замын техник эдийн засгийн үндэслэл

2021 онд Таван толгой төмөр зам  ХХК-ий захиалгаар UDC групптэй гэрээ хийсний дагуу Богд хан төмөр замын  техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлаар 145 км зам, ус өнгөрүүлэх 143 хоолой, 19 гүүр, 14,6 км туннел, өртөө зөрлөгийн зам зэрэг иж бүрэн техникийн  зураг төсөл гүйцэтгэж магадлал хийлгэсэн.


Таван толгой-Цогтцэций чиглэлийн төмөр замын холбох төмөр замын ажлын зураг төсөл боловсруулах ажил 

2021 онд Бодь Интернэшнл ХХК-ий захиалгаар UDC групптэй гэрээ хийсний дагуу Тавантолгой-Цогтцэций чиглэлийн төмөр замын холбох төмөр замын  зураг төсөл боловсруулах ажлаар 21,3 км, ус өнгөрүүлэх 22 хоолой, өртөө зөрлөгийн зам зэрэг иж бүрэн ажлын зураг гүйцэтгэж магадлал хийлгэсэн.


Зүүн бүсийн төмөр замын урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл

2021 онд Дорнын чулуулаг ХХК-тай гэрээ хийсний дагуу Зүүн бүсийн  техник эдийн засгийн урьдчилсан үндэслэл боловсруулах ажлаар 699 км зам, ус өнгөрүүлэх 163 хоолой, 14 гүүр, өртөө зөрлөгийн зам зэрэг иж бүрэн техникийн  зураг төсөл гүйцэтгэсэн.


Таван-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын Таван толгой өртөөний салбар замын шинэчилсэн зураг төсөл

2020 онд Бодь Интернэшнл ХХК-тай гэрээ хийсний дагуу Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын Таван толгой өртөөний салбар замын шинэчилсэн зураг төсөл боловсруулах ажлаар 5,8 км салбар зам, ус өнгөрүүлэх 4 хоолой, Депогийн дотор талын замын дээд бүтцийн хийцийн зураг зэрэг иж бүрэн ажлын зураг гүйцэтгэж магадлал хийлгэсэн.

Таван толгой төмөр зам ХХК ий Таван Толгой -Гашуун сухайт төмөр замын  ТЭЗҮ-ийн тодотгол хийх ажил

2020 онд Таван толгой төмөр зам ХХК ий Таван Толгой -Гашуун сухайт төмөр замын  ТЭЗҮ-ийн тодотгол хийх ажилд Dong myeong  компаний туслан гүйцэтгэгчээр ажиллаж 34 км төмөр замын техникийн зураг 14 км ачилтын тойрог замын техникийн зураг зурж магадлал хийлгэсэн


Түнш байгууллагууд